.jpg)
2025 онд нээгдсэн Redfin Seafood & Grill Lounge нь хотын төвд байрлах, ITC барилгийн 2 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг ба Япон болон Европ хэв маягийг орчин үеийн интерьерийн шийдэлтэй хослуулсан ресторан лоунж юм. Хамгийн сүүлийн үеийн тайз, LED дэлгэцээр тоноглогдсон тус лоунж нь суудалтай байдлаар 100 хүртэлх, босоо хүлээн авалтаар 200 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай. Мөн 10 хүртэлх зочинд зориулсан, өөр өөрийн онцлог интерьер бүхий хоёр VIP өрөөтэй бөгөөд тус бүрдээ тамхины тусгай өрөөг шийдсэн.
Redfin нь ресторан, катеринг, эвент үйлчилгээний салбарт 10 гаруй жилийн туршлагатай Bluefin Group компанийн шинэ салбар бөгөөд тус компани жил бүр давхардсан тоогоор 10,000 гаруй дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд үйлчилж, томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн туршлагатай.
.jpg)
Redfin-ийн цэс нь Япон болон Европ хоол, далайн гаралтай бүтээгдэхүүн, premium steak-ийн өргөн сонголтоор онцлог. Дэлхийд өндрөөр үнэлэгддэг, нарийн гантигжилттай Matsusaka Wagyu, махны баялаг “umami” амтыг тодотгосон Tomahawk Steak, өөрсдийн үйлдвэрт 28 хоногийн турш хуурай сэврээлтийн аргаар боловсруулсан Dry-Age Beef Ribeye зэрэг нь цэсний онцлох сонголтууд юм.
Dry-Age Beef Ribeye-г 28 хоногийн турш хяналттай орчинд сэврээж, махны амт, үнэрийг өтгөрүүлэн, бүтцийг илүү зөөлөн болгодог. Үүний дараа өндөр температурт бүхлээр нь шарж, алим болон интоорын модны үртсээр утаж, өвөрмөц амт, үнэрийг бүрдүүлдэг.
Хотын төвийн байршил, premium seafood & steak, орчин үеийн эвент орчин, VIP өрөөнүүд болон Bluefin-ийн олон жилийн туршлага нь Redfin Seafood & Grill Lounge-ийн гол давуу тал юм.
Та хувийн арга хэмжээ, корпорейт уулзалт, төрсөн өдөр, тэмдэглэлт баяр зэрэг олон хүнтэй арга хэмжээ зохион байгуулах бол бидэнтэй дараах холбоосуудаар холбогдоорой.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )