Уулчин Г.Өсөхбаяр, Б.Дэмбэрэл нар Хан тэнгэр оргилд гарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, "Жаргалант" клубын уулчин, Спортын мастер Б.Дэмбэрэл нар сүрлэг Тянь-Шаны нурууны Хантэнгэр оргилд гарчээ.

Уулчин Г.Өсөхбаярын хувьд өмнө нь 2018 онд Гавьяат тамирчин Д.Эрдэнэтогтох нарын хамт далайн түвшнээс дээш 7010 м өндөрт орших Хан тэнгэр оргилд амжилттай авирч байсан юм. Өмнө нь оргилын хойд талаас авирч байсан бол энэ удаа урд талаас анх удаа амжилттай авирч, хоёр дахиа Хан тэнгэрт оргилдлоо. 

Хан Тэнгэр уул нь Тиан Шаны нурууны яг зүрхэн тушаа төв хэсэгт орших бөгөөд Тиан Шаны болон Памирын нурууны хуучнаар ЗХУ-ын үед бий болгон олгож эхэлсэн “Цасны барс” хэмээх шагналын болзолд багтсан таван оргилын нэг юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top