Анандбазар хөл бөмбөгт нугасгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03


Энэ сард дэлхийн алдарт хөл бөмбөгчин Франко Барези Монголд хүрэлцэн ирсэнд фанатууд нь баяртай байлаа. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг, хамгийн агуу, хамгийн найдвартай төвийн хамгаалагчид тооцдог. Бизнесменүүд дундаа “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар хөл бөмбөгийн жинхэнэ хорхойтон гэдгээрээ алдартай.  “Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар 2011” төсөл хөтөлбөрийн хүрээнд Франко Барези манай оронд ирсэн бөгөөд Милан клубын дасгалжуулагчдынхаа хамтаар 250 орчим өсвөрийн хүүхэд багачуудад сургалт явуулан, шалгарсан гурван хүүхдийг 10-р сард болох “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцох эрхээр шагнан шалгаруулах ажээ. “Монголчуудыг багаас нь дасгалжуулвал сайн хөл бөмбөгчин төрнө” гэж ойр дотно хүмүүстээ ярьдаг ноён бизнесмэн энэ арга хэмжээг уухайн тас дэмжиж ихээхэн хэмжээний хандив өргөсөн байна. Тэр ч бүү хэл Дорноговь аймгаас 25 хүүхдийг дөрвөн багш дасгалжуулагчтай нь авчирч, энэхүү сургалтанд хамруулжээ.

 Б.Отгонбаяр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top