COP17 | Хотын дарга нарын форум зохион байгуулагдаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
55 минутын өмнө

 

COP17-ын өнөөдрийн хөтөлбөрийн онцлох арга хэмжээний нэг нь Хотын дарга нарын форум юм. Форумын хүрээнд хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, ган, усны хомсдолын эсрэг хотын түвшний шийдэл, тогтвортой газрын менежмент, хот–хөдөөгийн уялдаа, ногоон дэд бүтэц болон уур амьсгалын тэсвэртэй байдлыг хэлэлцэж байна.

Форум нь дэлхийн зорилтуудыг орон нутгийн бодит хэрэгжилттэй холбох, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж, үр дүнд нь “Улаанбаатарын тунхаглал”-ыг COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар зорьж байна.

 

Өнөөдрийн үйл ажиллагааны хуваарь: 

  • 09:30 Хотын дарга нарын форум
  • 11:30 Залуучуудын манлайлсан ногоон үйл ажиллагаа 12:00 Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх байгалийн систем болон тэдгээрийн хүний сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь 13:30 Газрын доройтлыг тэглэх ба экосистемийг сэргээх 14:30 Байгаль хамгаалагчдын дуу хоолой
  • 15:00 Байгальд түшиглэсэн нөхөн сэргээлтийн систем 15:30 Хотын дарга нарын форум
  • 16:30 Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний салбарын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ ба ногоон шилжилт
  • 18:00 Дамжуулалт завсарлана

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top