2022 онд байгуулагдсан “PEAK” тийболын баг Япон Улсын Токушима мужид зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэн, Азийн аваргын цомын эзэн болжээ.
Тус тэмцээнд зургаан орны 28 баг өрсөлдсөнөөс Монголын “PEAK” баг алтан медаль хүртэж, Азийн аваргын цомын эзэн боллоо.
Энэхүү амжилтыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч Г.Тэмүүлэн, У.Анхбаяр, сэтгэлзүйч М.Дэмбэрэлсүрэн, менежер Ц.Ууганнаст болон тамирчдаа үргэлж дэмжиж, урам зориг өгдөг эцэг, эхчүүдэд багийн зүгээс талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )