
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” уриатай уг арга хэмжээнд хүүхдүүд уламжлал үндэсний өв соёл, хүүхдийн эрхийн оролцоо, нийгмийн харилцаагаа нэмэгдүүлж, өөрийн орон нутаг дүүрэгтээ хэрэгжүүлэх санал санаачилга дэвшүүлэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа.
”Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 500 орчим хүүхэд хүрэлцэн ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )