
COP17 Бага хурал албан ёсоор өндөрлөж, Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ.
Манай павильонд 12 өдрийн турш төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүүхэд, залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирж, усны нөөцийг хамгаалах, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг, ярилцлага, арга хэмжээнүүдийг өрнүүллээ.
Усны нөөцийг хамгаалах, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөөх хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт оролцогч, түнш, зочид, сайн дурын дэмжигчид, хүүхэд, залуусын төлөөлөлдөө баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )