
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Улсын аварга тариаланч Б.Ариунболдынх 16 га-д төмс, байцай, лууван, хулуу, эрдэнэ шиш зэрэг олон төрлийн хүнсний ногоо тариалжээ. Га-гаас 30-40 тн ургац авах төлөвтэй байгааг хэлж байна. Б.Ариунболдынх хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмжтэй болсон. Хүлэмжнээс 2-3 удаа ургац хураан авах боломжтой. Цаашид хүнсний ногооны зоорь агуулах, ажиллах боловсон хүчний асуудалд анхаарах хэрэгцээ бий хэмээн ярьж байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
- Улаанбуудайтай адил төмс, хүнсний ногоогоо нөөцөлнө.
- Тариалан эрхлэгчдээс 12 мянган тонн төмс, хүнсний ногоо худалдан авч нөөцөлнө.
- “Атар-4” аяны хүрээнд нийт 24.0 мянган тонн багтаамж бүхий зоорь, агуулах шинээр ашиглалтад орлоо.
- Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хадгалалтын нийт багтаамж 325.6 мянган тоннд хүрч нэмэгдэв.
- Ирэх жил ЕБС-ийн сурагчдад шим тэжээлтэй хоол хүнс өгөх хүрээнд зардлыг нь 2 дахин нэмэгдүүлсэн.
- Та бүхнээсээ хүнсний ногоо авна.
- Иргэдээ шим тэжээлтэй ногоогоор хангахад хамтарч ажиллах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )