COP17 | Монгол Улсын хувьд бий болсон боломж

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 08 сарын 29

 

COP17-ыг зохион байгуулсан нь Монгол Улсад байгаль орчны асуудлыг олон улсын түвшинд гаргаж, зөвхөн хөрөнгө санхүүжилт татахаас гадна дараах боломжийг бүрдүүлж байна.

ҮҮНД:

  • Нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэгээ олон улсын бодлогод тусгуулах;
  • Бэлчээрийн нөхөн сэргээлтийн төслүүдэд санхүүжилт татах;
  • Ус, хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
  • Монголын эрдэмтэн, малчид, орон нутгийн иргэдийн туршлагыг олон улсад нэвтрүүлэх;
  • Цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаанд манлайлах;
  • Монгол Улсын олон улсын нэр хүнд, хурал зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх.

Энэхүү боломжийг бодит үр дүн болгохын тулд COP17-ын үеэр эхлүүлсэн уулзалт, санаачилга, амлалтуудыг хурлын дараа санхүүжилттэй төсөл, хамтын ажиллагааны гэрээ, үндэсний бодлогын өөрчлөлт болгон үргэлжлүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.40.86) 2026 оны 08 сарын 29

Хахаха сайхан ярьдаг улс шүү. Цонхны цаанаас чихэр долоосон улс

0  |  0
Top