Цэцэрлэгт 2-5 насны 242 мянган хүүхэд бүртгүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
12 минутын өмнө

 

2026-2027 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,407 Цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлсэн.

 

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал:

 

  • Багануур дүүрэг - 1,933
  • Багахангай дүүрэг - 289
  • Баянгол дүүрэг - 17,133
  • Баянзүрх дүүрэг - 32,622
  • Налайх дүүрэг - 2,942
  • Сонгинохайрхан дүүрэг - 24,838
  • Сүхбаатар дүүрэг - 8,859
  • Хан-Уул дүүрэг – 22,472
  • Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд хамрагджээ.

 

Насаар нь ангилбал:

 

  • 2 нас- 24,159
  • 3 нас- 29,487
  • 4 нас-30,721
  • 5 нас- 34,619 гээд нийт нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлжээ.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2-р шатны цахим бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана. 2-р шатны бүртгэлд

Түр оршин суух хаягтай хүүхэд

1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top