Филиппин улсын Давао хотод зохион байгуулагдсан JKA Philippines-ийн олон улсын 3 дахь удаагийн каратэгийн тэмцээнд JKA Mongolia-ийн залуу тамирчид өндөр амжилт үзүүлж, нийт 20 медаль буюу 9 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Ази тивийн орнуудаас 400 гаруй тамирчин оролцсон тус олон улсын тэмцээнд JKA Mongolia-г 10 залуу тамирчин төлөөлөн оролцсон юм.
Монголын багийн дасгалжуулагчаар Жиованни Вирарди болон Эрдэнэцогтын Гэрэлтунгалаг багш нар ажиллалаа.
Онцлох амжилт нь JKA Mongolia-ийн 10 тамирчин бүгд өөрсдийн насны ангилалд ката болон кумитэ гэсэн хоёр төрөлд тус бүр медаль хүртэж, багийн тамирчид техникийн болон тулааны төрөлд жигд өндөр түвшинд бэлтгэгдэж байгаагаа харуулсан явдал байлаа.
Энэхүү амжилт нь Монгол Улсад JKA Шотокан каратэгийн хөгжил эрчимжиж, олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх чадвартай шинэ үеийн залуу тамирчид өсөн гарч байгааг харууллаа.

Сэтгэгдэл ( 0 )