ОХУ-ын 9 мужид “бөмбөг дэлбэрэх” тухай хуурамч түгшүүр тархжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

ОХУ-ын дор хаяж есөн мужид “бөмбөг дэлбэрэх” тухай хуурамч түгшүүрийн улмаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музейд олон иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Тухайлбал Ленинграп мужид сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 12 байгууллагад ийм дуудлага ирж иргэдийг аюулгүй газарт шилжүүлжээ. Тус мужийн захирагч Александр Дрозденко үүнийг “хичээлийн шинэ жилийн баярыг үймүүлэх гэсэн башир арга” гэсэн байна.

Санкт-Петербург, Ленинград мужид 100 гаруй байгууллагад ийм төрлийн худал заналхийлэл ирсэн байна. Москвад л гэхэд Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей зэрэг дөрвөн музейд ийм төрлийн түгшүүрээс болж иргэдийг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн Алс Дорнодын Өвөр байгалийн хязгаарын захиргааны барилга болон Татарстаны хэд, хэдэн эмнэлэг, Уралын нуруу, Ямал-Немецийн автоманит тойрог, Оренбург, Красноярскийн хязгаарт ийм төрлийн хуурамч заналхийлэл бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top