Монголын тамирчид Дэлхийн наадмаас 3 дахь алтан медалиа хүртлээ

51 минутын өмнө

Киргизийн Бишкек болон Чолпон-Ата хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрлийн аваргууд тодорлоо.

Киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Г.Гүнбилэг ур чадвараа харуулж, 100 оноо авснаар дэлхийн наадмын аварга боллоо. Энэ төрөлд Польш, ОХУ-ын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Мөн Г.Гүнбилэг холимог багийн төрөлд хүрэл медаль хүртэж, тус наадмын Монголын багийн анхны хос медальтан боллоо. Морь харвааны төрөл өнөөдөр, маргааш цамхаг харвааны төрлөөр үргэлжлэн явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top