Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас өнөөдөр 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тамирчид өнөөдөр амжилттай өрсөлдөж, медалийн буухиагаа үргэлжлүүллээ.

Ази, Дэлхийн аварга Б.Ганзориг 145 метрийн “Кугдо бай” төрөлд алтан медаль, Турк харваа 70 метрийн “Пута бай” төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Мөн аймгийн мэргэн, спортын мастер С.Ариунбат 145 метрийн “Кугдо бай” төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын харваачдын амжилтыг ахиуллаа.

Түүнчлэн “Зоос шүүрэх” спортын төрөлд Байболат Акылбек 3 дугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар 4 алт, 4 мөнгө, 16 хүрэл, нийт 24 медаль хүртээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top