Б.Баасанхүү Будапештийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

О.Должин | Zindaa.mn
2026 оны 09 сарын 12

Унгар Улсын Будапешт хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Олимпын эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ багийн есөн тамирчин хүч үзэж байна.

Монголын баг тамирчдыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дасгалжуулагч удирдан оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү амжилттай барилдаж, хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.76)  2026 оны 09 сарын 12

Цагаанбаатарын дасгалжуулагч ч гэж юу байх, Баасанхүү чинь Цагганбаатаргүй ч өөрийгөө аваад явчих бөх, Цагаанбаатар хорчин харин ч гай болж мэдэх

0  |  0
Top