Монгол болон БНХАУ-ын орчин үеийн уран баримлын шилдэг төлөөллүүд нэг дор цуглаж,хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах "CROSSROADS- A Meeting of Minds" үзэсгэлэн Улаанбаатар хотноо ажиллаж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын урлагийн бүтээл үйлдвэрлэлийн нэрт брэнд болох "Longyu Zaobanchu" (China Longyu Culture Communication Co., Ltd.) нь Урлагийн бүтээлийн өндөр зэрэглэлийн үйлдвэрлэлтэй холбон, соёлын өвийг уламжлуулах зорилготой бөгөөд монголын уран барималчдын уран сэтгэмж, концепцийн нарийн хийцтэй металл баримал болгон бодит ажил хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэн, дэмжин ажиллаа.
Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерейд болж буй үзэсгэлэн энэ сарын 15-20 нээлттэй.

Сэтгэгдэл ( 0 )