
Азийн наадмийн холимог тулааны тэмцээний эмэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн ангилалд ОУХМ, Залуучуудын дэлхийн аварга Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ (One Team Fighting Center & OCTA MMA Academy) өрсөлдөж байна.
Дасгалжуулагчдаар МХТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Г.Дашдаваа, ОУХМ Г.Чулуунхуяг нар ажиллах юм. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд уригдан ажиллаж байгаа юм.
Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад байгаа Холимог тулааны тэмцээн 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Нагояа хотын “Инае” спортын төвд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )