Триатлоны эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд нийт 29 тамирчин гараанаас гарсны дунд Монгол Улсыг төлөөлөн Ганбаатарын Номуунаа, Цогийн Аяс нар уралдлаа. Манай тамирчид замаа бүрэн дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ жилийн триатлоны ДАШТ-ий цувралд Ази тивийн тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, нутагтаа зохиогдсон Вэйхэйн гараанд 4 дүгээр байр эзлээд байсан БНХАУ-ын Анчи Хуан алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан ч түүний нутаг нэгт, энэ улирлын ДАШТ-ий цуврал, Вэйхэйн гарааны 9 дүгээр байрын эзэн, “Ханжоу-2022” Азийн наадмын дэд аварга Шинюү Лин аваргаллаа.
Харин Анчи Хуан дэд байр эзэлж, эзэн орон Японы Манами Хаяаши хүрэл медаль хүртлээ.
Гэрэл зургийг М.Мөнхзул





Сэтгэгдэл ( 0 )