17 настай Я.Мишээл Азийн наадамд өрсөлдөж байна

43 минутын өмнө

Азийн XX наадмын Каратегийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 17 настай Ялалтын Мишээл оролцож, дэлхийн шилдгүүдтэй нэг дэвжээнд гарлаа

Түүний хувьд Азийн наадамд ирсэн хамгийн залуу оролцогчдын нэг болж байна.

Сонирхуулахад, Монголын каратэгийн тамирчид 20 жилийн дараа Азийн наадамд оролцож байна.

Я.Мишээлийн өрсөлдсөн эмэгтэйчүүдийн ката (Kata) төрөлд Японы тамирчин Оно Махо (Ono Maho) алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон.

Мөнгөн медалийг дэлхийн чансааг тэргүүлэгч, Хонконгийн тамирчин Грейс Лау (Grace Lau Mo-sheung) хүртсэн бол Тайванийн тамирчин Чинь Хүй-шуань (Chien Hui-hsuan), Вьетнамын Буй Нгок Nhi нар хүрэл медалийн эзэд болсон юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top