Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болжээ.
Пак Шин Хегийн харьяалагддаг SALT Entertainment агентлаг есдүгээр сарын 22-нд жүжигчин бүсгүй охин төрүүлсэн талаар албан ёсоор мэдээлсэн байна.
Тус агентлагаас “Пак Шин Хе өнөөдөр охинтой боллоо. Ээж, хүүхдийн биеийн байдал сайн байна” хэмээн мэдэгджээ.
Пак Шин Хе, Че Тэ Жүн нар 2022 оны нэгдүгээр сард хуримаа хийж, мөн оны тавдугаар сард анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авч байсан юм.
Ийнхүү жүжигчин хос хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, дөрвөн гишүүнтэй гэр бүл болж байна.


Сэтгэгдэл ( 0 )