О.Есүгэн Азийн наадмын эхний ялалтаа авлаа

38 минутын өмнө

Гэрэл зургийг С.Энхжаргал Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

 

“Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн боксын 51 кг-ын жинд эхний тулаанаа Пакистаны боксчин Мариагийн эсрэг хийж, хүнд цохилтоор буулган авлаа. Эхний раундад 4:1-ээр илүүрхсэн ОУХМ О.Есүгэн тоглолтын хоёрдугаар үеийн төгсгөлд өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулсан.

Улмаар гуравдугаар раундад ахин 2 удаа хүнд цохилтод оруулж тоолуулснаар рингний шүүгч тоглолтыг зогсоож, манай тамирчин ялалт авсан.

О.Есүгэн шөвгийн наймын тулаанаа есдүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын тамирчин, Олимп, Дэлхийн аварга Ву Югийн эсрэг хийнэ. Өмнө нь хоёр боксчин Ханжоугийн Азийн наадмын хагас шигшээд тулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top