Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

2026 оны 09 сарын 24

 

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Олон жил хүсэн хүлээсэн мөч минь биеллээ олж, бие даасан анхны “Сайхан ч юм даа” тоглолтоо та бүхэндээ хүргэхээр ажилдаа орлоо.

Эх орон, ээж аав, хайр сэтгэл гээд хүний амьдралын бүх л гэрэл гэгээг дуулан та бүхэндээ хүргэж, одоо шалгалтаа өгөхөд бэлэн болжээ.

Ундрал миний бие баг хамт олныхоо хамтаар бүхий л хүчээ дайчлан хичээж гайхалтай тоглолт хүргэх болно оо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.

“Сайхан ч юм даа” тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болно.

Тоглолтын тасалбарыг цахимаар: Ticket.mn

Биет талсалбарыг:

  • Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
  • Shangri la mall B1 давхар М trip
  • Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
  • Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2026 оны 09 сарын 24

Ийм дуучин бас байна аа, кк

0  |  0
Otgoo (202.9.47.91)  2026 оны 09 сарын 24

Medexgvi.anx udaa sonsoj bna.

0  |  0
Top