Г.Энэрэлэн хувийн амжилтаа ахиуллаа

О.Должин | Zindaa.mn
32 минутын өмнө

Азийн наадамд өрсөлдөж буй “WeAcuatics” клубын тамирчин, спортын мастер Гүрдаваагийн Энэрэлэн эмэгтэйчүүдийн 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 29.48 секунд, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.24 секундын амжилт үзүүлжээ.

Г.Энэрэлэн нь 2023 онд ОХУ-д зохион байгуулсан Александр Поповын нэрэмжит тэмцээнд далайн гахай болон араар даллах сэлэлтийн төрлөөр тус бүр хошой мөнгөн медаль хүртэж байсан бол Тайланд улсад зохион байгуулсан Азийн сургуулиудын тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.

Мөн тэрбээр World Cup 2024, Азийн залуучуудын наадам болон Бахрейн, Филиппин, БНСУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, хувийн амжилтаа ахиулсаар байгаа ирээдүйтэй залуу тамирчин юм.

Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний зургаа дахь өдөр Монголын тамирчдын үзүүлсэн амжилтыг танилцуулбал:

Эмэгтэйчүүдийн 50 м далайн гахай сэлэлт

  • Г.Энэрэлэн – 29.48 секунд
  • О.Үжин – 30.81 секунд

Эрэгтэйчүүдийн 50 м мэлхий сэлэлт

  • Г.Сугар – 29.97 секунд
  • У.Жавхлан – 30.03 секунд

Эмэгтэйчүүдийн 800 м өврөөр даллах сэлэлт

  • А.Алтаннар – 10:23.84 минут
  • Ш.Мишээл – 11:44.83 минут

Эрэгтэйчүүдийн 200 м араар даллах сэлэлт

  • О.Ирээдүйнбаатар – 02:30.49 минут
  • О.Жонон – 02:22.38 минут

Эрэгтэйчүүдийн 200 м далайн гахай сэлэлт

  • У.Бэлгүдэй – 02:14.87 минут
  • А.Мөнгөнтулга – 02:47.28 минут

Эрэгтэйчүүдийн 400 м өврөөр даллах сэлэлт

  • Г.Майдар – 04:26.15 минут
  • М.Энхбат – 04:41.63 минут

Монголын усанд сэлэлтийн тамирчид Азийн наадамд хувийн амжилтаа ахиулан өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top