20 дахь удаагийн Азийн зуны наадмын таеквондогийн төрөл өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр Пүмсэ төрлөөр эхэлж байна.
Монгол Улсыг төлөөлөн Пүмсэ төрөлд дасгалжуулагч И Жаевоны удирдлага дор тамирчин Л.Бадам өрсөлдөнө.
Азийн наадамд оролцож байгаа Монголын таеквондогийн баг, тамирчдыг танилцуулъя.
Тулааны төрөлд:
Дасгалжуулагч:
Тамирчид:
Пүмсэ төрөлд:

Түүнчлэн “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын таеквондогийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Олон улсын шүүгч Т.Уянга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар ажиллаж, тэмцээний шүүлтийг хариуцан ажиллаж байна.
Таеквондогийн спортын Пүмсэ төрөл нь тулаан биш, тогтсон техник, хөдөлгөөний дарааллыг өндөр нарийвчлал, хүч, тэнцвэр, хэмнэлтэй гүйцэтгэн өрсөлддөг төрөл юм.
Монголын таеквондогийн шигшээ багийн тамирчин Л.Бадам нь ОУХМ цолтой, хар бүс III дантай. Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд 2018 оноос олимпын таеквондогоор хичээллэж эхэлсэн. Азийн наадамд анх удаа оролцож байгаа.
Таеквондогийн тамирчин болохоосоо өмнө спортын гимнастикаар хичээллэж байсан нь пүмсэд нэн чухал уян хатан чанар, тэнцвэрийн тал дээр давуу тал болж өгдөг. Busan Cup 2023 тэмцээний алт, Kimunyong Cup 2023 тэмцээний хүрэл, Korea Open 2024 тэмцээний мөнгө хүртсэн зэрэг Олон Улсын амжилттай.
Азийн наадмын таеквондогийн тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )