Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдана

О.Должин | Zindaa.mn
46 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд БНАСАУ-ын Ким Хён А-тай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялалт байгуулан финалд шалгарсан байна.

Т.Ариунзаяа болон Ким Хён А нар 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд учраа таарч, монгол бөх мөнгөн медаль хүртэж байсан. Харин энэ удаа Азийн наадмын татамид өрсөлдөгчөө ялж, даагаа нэхлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top