Г.Ганхуяг, Т.Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана

О.Должин | Zindaa.mn
38 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын бөхийн төрлүүдэд Монголын хоёр тамирчин медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ганхуяг хагас шигшээд Энэтхэгийн Нитешт 9:0 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Туркменистаны Аманберди Агамаммедовтой хүч үзнэ.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин дэлхийн хошой аварга Японы Нонока Озакид ялагдсан байна.

Озаки финалд шалгарсан тул Т.Алтжин торгуулийн тойргоос үргэлжлүүлэн барилдах боломжтой болж, Энэтхэгийн тамирчин, олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт Манситай хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top