“Айчи-Нагояа 2026” 20 дахь удаагийн Азийн наадмын таеквондогийн Пүмсэ төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Л.Бадам шигшээ шатанд Житае болон чөлөөт Пүмсэ-гээ амжилттай гүйцэтгэлээ.
Тэрбээр нийлбэр дүнгээр 8.7500 оноо авч, тэмцээнийг VII байрт өндөрлүүлэв.
Нийт 16 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд БНСУ-ын тамирчин Жон Ха Ын 9.3100 оноогоор тэргүүлж, алтан медаль хүртжээ.




Сэтгэгдэл ( 0 )