Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны баяраа тэмдэглэлээ

О.Должин | Zindaa.mn
45 минутын өмнө

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” нэртэй пянз гаргаж, пянзны баяраа өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 3-нд тэмдэглэжээ.

Тэрбээр ийнхүү уран бүтээлийн пянз гаргаснаар нийтийн дууны урлагийн салбараас пянз гаргасан анхдагч уран бүтээлчдийн нэг болж байгаа юм.

Пянзны баярын үеэр “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны дээжийг дуудлага худалдаагаар худалдаалсан бөгөөд 20 сая төгрөгийн үнэд хүрчээ.

Тус пянзанд “Уудам Монгол”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Харц”, “Сайхан Монгол бүсгүй” зэрэг нийт есөн уран бүтээл багтсан байна.

“Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянз “Chinzo’s Records Room” дэлгүүрт худалдаалагдаж байгаа бөгөөд нэг бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй аж.

Түүнчлэн дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа бөгөөд түүний “Сайхан ч юм даа” нэртэй тоглолт аравдугаар сарын 17-ны 19:00 цагт “АСА Арена”-д болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top