Айчи Нагоя 2026 I Байт харваач Д.Сэлэнгээ шигшээд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Азийн пара наадмын байт харвааны PI 2 ангиллын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Дэмбэрэлийн Сэлэнгээ шигшээд шалгараад байна. 

Байрлал тогтоох харваанд 564 оноогоор долдугаарт жагссан Д.Сэлэнгээ чансааны дарааллаар учраа таарсан Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар буулгаж авсан. 

Улмаар шөвгийн наймд Бхавнаг 6:2-оор илүүрхэж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор ялснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай энэ сарын 24-нд цэц булаалдахаар боллоо.

Хятадын тамирчин эхний тойрогт Буянжаргалын Оюун-Эрдэнийг ялсан юм.

Спортын мастер Д.Сэлэнгээ аравдугаар сарын 24-ны өдөр БНХАУ-ын тамирчин Гао ЗыХань-тай алтан медалийн төлөө харвана.

Түүнчлэн өнөөдөр байт харвааны багийн төрөлд өрсөлдсөн Пара шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө харвахаар шалгарлаа.

Тэдний медалийн төлөөх харвалт аравдугаар сарын 23-ны өдөр болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top