Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын ХОШОЙ АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 10 сарын 20

Гэрэл зургийг Ж.Адилбиш

“Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмын паратаеквондогийн төрлийн эрэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Азийн наадмын хошой аварга боллоо.

Эх орныхоо нэрийг тивийн тавцанд дахин мандуулж, Монголын пара таеквондогийн түүхэн дэх амжилтаа бататгасан Г.Болор-Эрдэнэ тамирчиндаа халуун баяр хүргэе.

Мөн тамирчныг бэлтгэн оролцуулсан дасгалжуулагчид, багийн хамт олон болон амжилтад нь хувь нэмэр оруулсан бүх хүмүүст баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б (66.181.187.238)  2026 оны 10 сарын 21

Тв.р үзүүлээчээ..хэрэггүй юмнуудыг үзүүлээд бдаг бж...

0  |  0
Top