Н.Оюунбат Азийн пара наадмын аваргууддаа шагнал гардууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Азийн пара наадамд ажиллаж буй гэрэл зурагчдын бүтээлээс ашиглав. 

Ж.Адилбиш, Х.Мөнхбилэг, (ChampMedia)
Б.Ирмүүн (MSports)

Монгол Улсын Төрийн дууллын өдөр тохиож буй энэ өдөр арлын Япон улсад болж буй “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын дэвжээнд Монголын хоёр тамирчин аваргын алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлж, тэдний шагналыг Азийн паралимпын хорооны Тэмцээн наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат гардуулсан нь бахархам тохиол байлаа. 

Тодруулбал, Азийн пара наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд алтан медаль хүртсэн Л.Туруунаа, пара таеквондогийн төрлийн эрэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн ангилалд түрүүлсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нарын медалийг монгол бүсгүй гардуулсан юм. 

Азийн паралимпын хорооны Тэмцээн наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбатын хувьд Монголын пара спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн боловсон хүчин төдийгүй 2023 онд БНХАУ-д болсон “Ханжоу-2022” Азийн пара наадмын галт бамбарыг буухиалах хүндтэй үүргийг хүлээж байсан төдийгүй Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Спорт ба эмэгтэйчүүд" комиссын даргын албан тушаалыг хашиж, БТСУХ-ны гадаад харилцааг Олон улсад төлөөлөн ажиллаж байсан юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top