Францад Шамонда вирусийн халдварын улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын эрх баригчидтай холбоотой ажилллаж байна гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдээд энэхүү вирусийн халдвар хэрхэн дамжсаныг судлах шаардлагатай гэж онцолжээ.
Шамонда вирус нь зөвхөн амьтанд илэрдэг байсан. Хүнд халдварласан анхны тохиолдлын эх үүсвэр, арга зам болон хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдэлүүдийг судлахаар мэдээлэл цуглуулж байгаа аж.
ДЭМБ-ын тэргүүнийн хэлснээр, Шамонда вирус нь үхэр, хонь, ямаа, адуунд халдварладаг байна. Эл вирус нь дэлэнчид хазуулах, халдвартай мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дамжсан байх магадлалтай. Шамонда вирусээр халдварласан өвчтөн дархлаа султай байсан тул халдвар авах, өвчин хүнд хэлбэрээр явагдахад нөлөөлсөн гэж үзэж байна. Өвчтөн Шамонда вирусийн голомттой бүс нутагт амьдарч байжээ.
Францын эрх баригчид халдвар хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )