"Moon Dance" клубийн бяцхан бүжигчид 2026 оны арваннэгдүгээр сарын 28-нд Испанийн Гуадалахара хотод зохион байгуулагдах Хореографик хамтлаг бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус хамтлаг нь Монгол Улсаас оролцож байгаа хамгийн анхны бага насны баг байгаагаараа онцлогтой юм.
Насаар бага ч мөрөөдлөөрөө агуу, биеэр жижиг ч зорилгоороо том бяцхан бүжигчид маань дэлхийн тайзнаа авьяас чадвар, хичээл зүтгэлээ сорих нь лавтай.
Тэд бол хамгийн бяцхан баг байж болох ч зүрх сэтгэлдээ хамгийн том мөрөөдлийг тээж яваа Монголын ирээдүй билээ. Энэхүү том аяллын ард хүүхдүүдийн уйгагүй хөдөлмөр, багш нарын мэргэжлийн ур чадвар, эцэг, эхчүүдийн халуун дэмжлэг бий.
"Moon Dance" клубийн бяцхан бүжигчдэдээ дэлхийн аваргын тайзнаа амжилт хүсье.


Сэтгэгдэл ( 0 )