Сагсан бөмбөг сонирхдог хүүхэд залуусын хүсэн хүлээдэг гудамжны сагсан бөмбөгийн “Sprite 3-ын эсрэг 3” тэмцээн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурын хүүхэд залуусын дунд зохиогдох гэж байна. Энэ удаад 12-15, 16-аас дээш насны хоёр ангилалд зохион байгуулах аж. Тэмцээнд оролцох багууд оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл бичиг баримттайгаа ирж бүртгүүлэх бөгөөд нэг багаас 5000 төгрөгний хураамжийг авах юм. “3:3” тэмцээн хамгийн эхэнд наймдугаар сарын 07-нд Эрдэнэт хотын төв талбайд эхэлнэ. Түүний дараагийн өдөр Дархан хотын Залуучуудын ордонд энэ сарын 08-нд болно. Энэ мэтээр наймдугаар сарын 10-нд Багануурын төв талбайд тоглолт өрнөх бол бусад дүүргийн багууд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд өрсөлдөх юм. Үүнд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 11-нд, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 12-нд, Хан-Уул, Баянгол дүүрэг 13нд тус тус тоглоно. 14-ний өдөр Аваргын төлөөх финалын тоглолт болох юм.
Сэтгэгдэл ( 0 )