Увсын бөхчүүдээс халгаад өөр нутгийн хүчтэнүүд зүглэсэнгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Увсын бөхчүүд гэхээр улс даяараа мэддэг.  Х.Баямөнх аварга, О.Балжинням аварга, С.Мөнхбат аварга, Б.Ганбат арслан, Б.Гантогтох гарьд, Д.Бумбаяр заан, Ө.Бат-Орших харцага, Б.Насандэлгэр начин, С.Батсуурь начин гээд л Увс аймгаар цоллуулдаг аагтай, бяртай бөхчүүд нутгийнхаа наадамд цөм ирцгээсэн төдийгүй нээлтийн үйл ажиллагааны үеэр сүрийг бадруулан талбайг нар зөв тойроход наадамчин олон уухай хашгиран         хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм. Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадамд өөр нутгийн бөхчүүд ирж барилдсангүй. Учрыг лавлаваас Увсын бөхчүүдээс өөр аймгийн хүчтэнүүд халгаад ер ирж барилддаггүй гэнэ. Үнэхээр ч Увсын бөхчүүд гэхээр улс даяараа мэддэг төдийгүй, айж, бэргэх нь энүүхэнд. Бараг л гурван хүний хоёр нь ноцолдож өсдөг энэ нутгийн эрчүүд эрч хүч, эрэмгий зоригтойгоороо алдартай. Барилддаггүй эр хүн үгүй шахам Увсын эрчүүд зоригтой, зорилготой, эрэмгий, шийдэмгий, амьдралын төлөө тэмцэлтэйгээрээ бусдаар ялгардаг. Увс нутгаас УИХ-д сонгогдсоноос хойш 17 жилийн туршид парламентад сууж буй сайд Ц.Нямдорж нь хүртэл үгэнд хурц, шулуун, үйлэнд эрэмгий, шийдэмгий байдгийг Монголчууд андахгүй. Ийм л нутгийн бөхчүүдээс халгаж, эмээх нь энгийн үзэгдэл биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top