Манай үндэсний бөхчүүд бэлтгэлийнхээ хажуугаар барилга, уул уурхай, үйлчилгээний гээд янз янзын бизнес эрхэлдэг. Тухайлбал, Ч.Мягмарсүрэн заан хоёр жилийн өмнө уул уурхайн салбарт бизнес эрхлэхээр хөөцөлдөж байжээ. Мөн аймгийн арслан Б.Баатарцол барилгын материалын бизнес эрхэлдэг гэнэ. Бөхчүүдээс бизнест хамгийн их одтой нь А.Хатансайхан начин гэдэг юм билээ. Тэрээр барилгын бетоны бизнесээ өргөжүүлж, бэлэн хувцасны дэлгүүр нээж байгаа аж. Тун удахгүй Гранд плазад "Glory shop" нэртэй дэлхийн брэнд хувцасны дэлгүүрийг ажиллуулахаар зэхэж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )