Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат, улсын начин Д.Олзгэрэл машин дотроосоо цүнхээ алджээ. Энэ сарын зургаанд Хонхор өртөөнд болсон Төмөр замчдын баяр наадамд зодоглохоор очсон түүнийг барилдаанаа дуусгаад машиндаа иртэл хар өнгийн цүнх нь алга болсон байв. Бөхөө хүндэтгэдэг монгол түмэн цүнхийг нь авчирч өгөх байх гэсэндээ Д.Олзгэрэл начин тухайн үед наадмын талбайд зарлуулсан ч олдоогүй гэнэ. Тиймээс Төмөр замын цагдаагийн хэлтсийнхэнд хандан шалгуулахаар болжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )