Булган аймагт танхайн хэрэг өсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Булган аймгийн цагдаагийн хэлтсээс гаргасан энэ оны эхний долоон сарын гэмт хэргийн гаралтын мэдээнээс ажиглахад нэмэгдэж өссөн үзүүлэлт нэлээд байгаагийн дотор танхайн хэрэг таваар буюу 2.6 дахин өсчээ. Мөн бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэх, хулгай, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг хэрэг 22-50 хувь нэмэгдэж ноднин өдийд дээрмийн хэрэггүй байсан бол энэ жил нэг тохиол гарсан байна. Бүлэглэж болон согтуугаар үйлдсэн хэрэг, эрүүлжүүлэгдсэн, баривчлуулсан, гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн хүн нэмэгдэн, Баян-Агт, Гурванбулаг, Дашинчилэн, Булган, Рашаант суманд гарсан хэрэг өсчээ. Харин аймгийн хэмжээнд үйлдсэн нийт гэмт хэрэг, түүний дотор ашиглалт, албан тушаал, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг хэрэг буурсан, гэмт хэргийн улмаас иргэд байгууллага, аж ахуйн нэгжид учирсан хохирол, мөн гудамж талбайд хэрэг үйлдсэн тохиолдол багасчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top