Аварга Болдбаатар шинэхэн мотоциклио гэртээ хуучныгаа гараждаа байлгадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Хүн сонирхолдоо хөтлөгдөж явсаар түүгээрээ амжилтанд хүрсэн тохиолдол олон байдаг. Харин Батхүлэг уралдааны аварга Болдбаатар гэхээр мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Тэрээр багаасаа мото спортоор хичээллэж эхэлсэн  түүхтэй. Улмаар энэ сонирхол нь хөгжсөөр авто машинаар уралддаг болж өдгөө хүн бүр сайн таньдаг аварга болжээ. Тэрээр анх жолооны үнэмлэхээ авсан өдрөө “Батхүлэг” уралдаанд оролцож гуравдугаар байранд орж байсан. Мөн олон улсын тэмцээнд оролцож амжилттай уралдаж улсынхаа нэрийг өндөрт өргөж байсан нь олон. Гэвч жудо бөх, буудлага спорт зэрэг улсаас анхаарал хандуулдаг спортын салбартай харьцуулбал авто спортын тамирчид бүх зардлаа хувиасаа гаргадаг нь тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд тэр бүр оролцож чадахгүйд хүрдэг байна. Гэсэн хэдий ч сонирхолдоо туушдаа байсаар аль болох сайн техник хэрэгслээр уралдахыг зорьдог аж. Ямар сайндаа шинэхэн авсан мотоциклоо гараждаа биш гэртээ байлгадаг ажээ.

Б.Анар

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top