Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар: ”Би хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг уриалан дэмжих үйлсийн үлгэр дууриалал боллоо”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Монгол Улсын Жүдо бөхийн үндэсний  шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатарыг  2012 оны Лондоны олимпийн их наадамд "Оюу толгойн элч"-ээр сонгож өргөмжиллөө. "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал  Камерон Макрей нар компанийнхаа элчийг албан ёсоор зарласан юм. X.Цагаанбаатарын сэтгэгдлийг хүргэе.

-Танд баяр хүргэе. "Оюу толгойн элч тамирчин" ямар үүрэгтэй байх бол?

-"Оюу толгойн элч" тамирчин болж Лондонгийн олимпт оролцох болсондоо туйлын баяртай байна. "Оюу толгойн элч" тамирчин спорт, биеийн тамир, эрүүл мэнд, идэвхтэй амьдралыг сурталчлан, хүүхэд залуусыг биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалан дэмжих үйлсийн үлгэр дууриалал болох үүрэгтэй юм билээ.

-Тамирчдад бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэлийн дэм чухал байх?

-Нийгмийн өндөр хариуцлагатай компанийн эрүүл мэнд, спортын төлөөх халуун дэмжлэг, бодит үйл ажиллагааг нь би дэмждэг. 2012 оны Лондонгийн олимпод ид бэлдэж буй энэ үед "ОюуТолгой" ХХК-ний хамт олны дотно дэмжлэг надад урам зориг хайрлаж байна. Ирээдүйн олимпийн наадмуудаас олон монгол аваргууд төрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top