Ч.Улаанхүү хар тамхины мафийн толгойлогч Хун Са гэгчийн гар хөл болсон уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10


 

Монголчууд тав арван төгрөг олох гэж хар тамхи хүртэл тээвэрлэдэг боллоо. Энэ нь малын түүхий эд ачаад Эрээний зах орохтой адил ажил биш. Дэлхий нийтээрээ тэмцэж байгаа онц хүнд гэмт хэргийн сүлжээний бохир бизнес гэсэн үг. Улсын начин Ч.Улаанхүү ийм хар бизнест татагдан орсон бололтой. Тэрээр 43 грамм хар тамхи хил давуулахаар авч яваад баригдсан. Энэ тухай Zindaa.mn сайт анх мэдээлж байсан юм. Ч.Улаанхүүгийн оролцсон байж болзошгүй хар тамхи худалдаалагч мафийн сүлжээ нь 50 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн, Малайз улсад төвтэй нууц байгууллага ажээ. Малайз бол хар тамхи, дээрэм тонуул, газар газрын алуурчид үүрлэсэн орон юм. Мафийн толгойлогчоор нь Да Ши Фу буюу Хун Са гэгч Хятад хүн ажилладаг юм байна. Мафийн энэ бүлэглэлийн албан ёсны шахуу нэр нь “Алтан гурвалжин” гэнэ. Хятадын Гуанжи, Сычуан зэрэг таван муж, Вьетнам, Лаос, Бирмд салбаруудаа байгуулсан Азидаа томоохон сүлжээ аж. Тус бүлэглэл мөн Афганистанаас Тажикстан руу хар тамхи тээвэрлэхэээс гадна Оросын Сибирийн бүс нутгийг бараг бүхэлд нь хамруулан бичил сүлжээгээ ажиллуулдаг юм байна. Монголчууд ч үүнд татагдан орж буй бололтой. Сүүлийн жилүүдэд Хятадын шоронд хар тамхины хэргээр хоригдсон 20 гаруй монголчууд энэ сүлжээний үйл ажиллагаанд оролцож байсан бололтой. Гэхдээ тэд цаад нарийн учрыг нь огт мэдээгүй, хэний ямар бараа, хэнд өгөх гэж яваагаа ухаараагүй байж болох юм. Зарим нь мөнгө олж байвал юу ч хийсэн яахав гээд нүдээ аниад зүтгэж байсан болов уу. Ч.Улаанхүү тиймэрхүү сохор аз туршигчдын нэг байсан байж мэднэ. Гэхдээ түүнийг одоо нарийвчлан шалгаж байгаа ажээ. 

Б.Отгонбаяр

Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.170) 2014 оны 11 сарын 12

bugd l har tamhi zuuj bgaagaa medej l bgaa shuu dee balai ymnuud

0  |  0
Top