Улсын Арслан Б.Ганбат хорин саяын үнэтэй хөөргөө алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Монгол Улсын арслан Батжаргалын Ганбат ухаалаг, хэрсүү, ноён нуруутай чанар, дайчин барилдаанаар бусад бөхчүүдээс ялгардаг нэгэн. Улсын наадамд түрүүлсэн түүнийг  хамт олон нь дэд хурандаа цол, дөрвөн өрөө байр, нэг сая төгрөг, дайчин алдар 1 зэргийн медиалаар шагнаж байсан цаг саяхан. Шагнал, баяр бахдлаар дүүрэн явсан ард түмний бөх маань  “Увс хурд-2011” баруун бүсийн хурдан морины уралдаан, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадамд зодоглож түрүүг авсны дараагаар нутагтаа хэсэг амарчээ.  Харамсалтай нь арслан маань 8-р сарын 4-5-нд шилжих шөнө хамгаас нандигнадаг хөөрөг, бичиг баримтаа түрийвчийн хамт гээгдүүлжээ. Тэрээр түрийвчин дэх нэг сая төгрөг болон бичиг баримтандаа төдийлөн санаа зовохгүй байгаа гэнэ.  Харин хамгийн багадаа 20-25 сая төгрөгөөр үнэлэгдэх түүний хөөргийг нутгийнхан нь  сэтгэл гарган хайлцаж байгаа.  Хөөргийг нь олж өгсөн хүнд газар дээр нь таван сая төгрөг тоолоод өгнө гэж амласан байна.
Алдагдсан хөөргийг нутгийнхан нь олж өгөхөөр хайлцаж байгаа ч зарим нэг нь хөөргийг санаатайгаар хулгайлсан гэж бодож байгаа. Хэрэв хулгайлсан бол  гаргаж өгөх нь юу л бол.  Хулгайлсан хүн нь харин сэтгэлээрээ гаргаад өгөөсэй билээ . Яасан бөх зүрхтэй хулгайч болоод улсын цолтой бөхийн хөөргийг хулгайлдаг байнаа хэмээн нутгийн улсууд  өөр хоорондоо ярилцаж байсан. Энэ ярианаас үзвэл хөөргийг хэн нэгэн арсланг "бөөрөлхөн" хулгайлсан болж таарч байгаа юм.  Түмэн олон минь арслангийн хөөргийг олбол эзэнд нь "тушааж баяжаарай".

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top