“Улаанбаатар-2040” олимпийн санамж бичиг МҮОХ-ны музейд мөнхөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Зуны олимпийн 37 дугаар наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггед гардуулсан албан бичиг МҮОХ-ны музейд мөнхөрлөө. Өнгөрсөн өвөл Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарьт айлчлахдаа 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж бичигт ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийг МҮОХ-ны олимпийн музейд гардуулах ёслолын ажиллагаа наймдугаар сарын 11-ний пүрэв гарагийн 16 цагт МҮОХ-ны байранд болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин болон бусад албаны хүмүүс оролцож энэ түүхэн үйл явдлын гэрч боллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top