БНСУ-ын Инчонд болж буй Азийн АШТ-д Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглоно.
ОУХМ Д.Отгондалай /57 кг/, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Т.Чулуунтөмөр /75 кг/ аваргын төлөө тулалдах эрхээ авлаа. Харин ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ Хятадын боксчинд ялагдаж хүрэл медаль хүртлээ. Одоогоор Монголын баг эхний гуравт багтах боломж харагдаж байна. Манай бокъсчид 1971 оноос Азийн АШТ-д оролцож эхэлсэн бөгөөд тэмцээн бүрээс медаль авчирч, нийтдээ давхардсан тоогоор 11 аваргатай болсон. Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуяг, Н.Баярсайхан нар хоёр удаа, Р.Отгонбаяр, Г.Батбилэг, Н.Энхбат, Т.Үйтүмэн, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, З.Энхзориг нар боксын спортоор Азийн аварга цол хүртжээ. Мөн түүхэндээ хоёр удаа 1989, 2007 онуудад багаараа хоёрдугаар байр эзэлсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )