БНСУ-ын Инчон хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд өрсөлдөж буй У.Мөнх-Эрдэнэ аваргын алтан медалийг энгэртээ зүүлээ. Тэрээр БНСУ-ын тамирчин Пак Сан Хьюктэй арваргын төлөө тоглож 21:8-аар ялж Азийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Манай тамирчин Японы боксчин Юта Жүкүмори, Казакстаны Алмасбек Алибеков, Энэтхэгийн Балвиндер Бенвал нарыг ялснаар алтан медалийн төлөө тоглох эрхээ аваад байсан юм. Ийнхүү дэлхийн аваргын хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын алтан медалийг энгэртээ зүүж, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд дахин мандуулж байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )