Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээн амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

“TLG13” ТББ-аас  зохион байгуулдаг  гудамжны сагсан бөмбөгийн  “3-ын эсрэг 3” тэмцээн энэ сарын долооноос 14-ны өдрүүдэд 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн  Дархан, Эрдэнэт, Багануур болон Улаанбаатар хотод болж нийт  505 багийн  2020  хүүхэд залуус  оролцсон юм.   Энэ жилийн тэмцээний шагналын сангийн хувьд аварга багт 200,000 төгрөг,  өргөмжлөл, алтан медаль,  хоёрдугаар байранд  150,000 төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль,    гуравдугаар байранд  100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл  өгсөн бөгөөд медаль хүртсэн багуудад  Спрайт брэндийн цүнх, бөмбөг, усны сав, өмсгөл, кистийг бэлэглэсэн.
Тодруулбал “3-ын эсрэг 3” тэмцээн  Эрдэнэт хотод  8 сарын 7-нд эхэлсэн.  Эрдэнэт хотод болсон тэмцээнд нийт  36 баг  оролцсоноос  дунд насны ангилалд  1. “Cola”    2. “Найзууд”    3. “Coca cola”  багууд эхний  гурван байрт шалгарсан бол 18-аас дээш насны ангилалд    1. “Шинэ үе” 2.  “Мон Турк”    3. “Танил талст” багууд орсноор Эрдэнэт хотын Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээний  шилдгүүд  тодорсон.
8 сарын 8-нд болсон Дархан хотын  “3-ын эсрэг 3” тэмцээнд  нийт  23 орсноос  18-аас дээш насны ангилалд  1. “Хуучин хороолол”  2.  “15 сургууль”  3.  “Anemone”  багууд орсон бол дунд насны ангилалд 1.  “15 сургууль” 2.  “Sound of kiss”   3.  “15” багууд шалгарч  мөнгөн шагнал, медаль,  Спрайт брэндийн  спорт хэрэглэлийн эзэд болов.
 Багануур хотын  “3-ын эсрэг 3”тэмцээнд нийт 22 баг  орсоноос дунд насны аварга багаар  “Уурхайчин 1”  шалгарсан бол “Багануур”, “Coca cola” багууд удааллаа.   Харин 18-аас дээш насны ангилалд  “VIP” тэргүүлсэн бол хоёрт  “Уурхайчин 1”, гуравт   “MGL10”  багууд  орлоо.
Улаанбаатар хотод тус тэмцээн 8 сарын 11-нээс эхлэн Сүхбаатарын талбай дээр болсон бөгөөд  дүүрэг тус бүр 15-18, 18-аас дээш насны  аваргуудаа тодруулсан.  8 сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын дүүргүүдийн  медаль хүртсэн багуудын хооронд аваргын төлөөх  ширүүхэн тоглолтууд  болж аваргуудаа тодорсон.   15-18 насны ангилалд 1. “Унагалдай”  (Баянгол) 2. “GEM” (Сүхбаатар)   3. “120” (Хан Уул) багууд орсон бол  18-аас дээш насны ангилалд  “202”  (Баянзүрх) баг тэргүүлсэн бол  2. “Буянт Ухаа” (Хан Уул) 3.  “One team”  (Баянгол)  багууд  шалгарч  энэ жилийн Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээний шилдгүүд болсон.
Мөн 14-ны өдөр   эмэгтэй багууд болон бага буюу 12-15 насны ангилалын тэмцээн болсон бөгөөд  бага насанд  нийт 50 баг оролцсоноос  “Ардын ундаа” баг тэргүүлсэн бол “84” болон  “21-2” багууд удааллаа.  Харин 32 эмэгтэй баг орсоноос   “Магнит” баг тэргүүлж  “ХҮДС” болон “IT”  баг удаалсан.   Ийнхүү  гудамжны сагсан бөмбөгийн 2011 оны  Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээн амжилттай болж аваргуудаа тодрууллаа.

Zindaa.mn –Үндэсний чөлөөт мэдээллийн үндэсний шилдэг портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top