30 саяын шагналын сантай ”Хонгорын шигшмэл хурд 2011” анхдугаар уралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

Баянхонгор аймгийн “Хонгорын хурд”  Морин спорт уяачдын холбооны тэргүүн, тус аймгийн Галуут сумын харьяат, “Жийп сервис” компаний захирал Д.Мөнх-Эрдэнийн санаачилгаар “Хонгорын шигшмэл хурд”-2011 хурдан морины уралдаан энэ оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Дуурсахын хөндийд зохион байгуулагдаж, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор сумынхаа наадмын соёолон,  азарга,  их насны морьдын уралдаанд эхний есөн байрт давхисан морьдыг  урилгаар оролцуулсан нь Хонгор нутгийн шандаст хүлгүүдийн хурд, хүчийг сорьсон өргөн дэлгэр наадам боллоо.

Энэ наадам Баянхонгор аймгийн хурдан морины чансааг тодорхойлох, нутагтаа шинэ цагийн монгол адууг бий болгох, энэ зорилгоор хурдан морьдын өлгий  гэгддэг Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээг Баянхонгор аймгийн бүх сумын баг тус бүрд түгээж цус сэлбэх, улмаар Хонгор нутгаар нэрлэсэн хурдан угшлын адуутай болох, аймгийн уяачдыг алдаршуулах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд цаашид уламжлал болгон зохиох аж.

Их насанд 150 гаруй, азарга, соёолонд тус бүр 90 гаруй хүлэг хурдаа сорьжээ. Эл наадмын хамгийн олон айраг түрүүг авч багийн амжилтаар тэргүүлсэн Баян-Овоо суманд цэвэр цусны Араб азарга, мөнгөн цом, дэд байрт орсон Богд суманд Оросын “Буденный” цэвэр цустай азарган үрээ, гутгаар байр эзэлсэн Бөмбөгөр, Баацагаан сумын баг тус бүрийг Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээ сонгох эрхээр шагнасан байна. Мөн зохион байгуулалт сайтай оролцсон сумдыг бүс тус бүрээс шалгаруулсан байна. Үүнд:  Хангайн бүсээс Галуут сум, Говийн бүсээс Жинст, Төвийн бүсээс Өлзийт сум шалгарсан тул Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” Морин Спорт Уяачдын холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээ сонгож авах эрх гардуулж, хурдан морины унаач бүх хүүхдэд гарын бэлгээ гардуулсан байна.



Олон жил уяачийн хөдөлмөр эрхэлж, хурдан морьдынхоо шандсыг сойн, аймгийн болон аймгийн чанартай наадмуудаас дөрвөн түрүү, зургаан айраг авсан Хүрээмарал сумын харьяат, уяач Ч.Онолбаатар, бүсийн наадмуудаас хоёр түрүү, найман айраг авсан Баян-Өндөр сумын харьяат, уяач Ц.Гантогоо, Бүсийн наадмуудаас гурван түрүү, зургаан айраг авсан мөн сумын харьяат, уяач Н.Батнасан, Бүсийн наадмуудаас гурван түрүү, зургаан айраг авсан Б.Доржбат нарт... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top