Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Геннисийн номд Монгол бөхөө оруулах гээд тун завгүй явна. Ирэх сарын 17-25-нд болох бөхийн барилдаанд 5096 бөх зодогловол Геннисийн амжилтыг тогтооно. Үүний тулд Р.Нямдорж сум бүрээс 10 бөх ирүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэ жилийн наадамд хүү Ганбаатар нь долоо давж аавыгаа баярлуулсан. Харин Р.Нямдорж наадмын дараахан хоёр бөх допинг хэрэглэсэн гэх муу мэдээтэй учирч жаахан сэтгэл тавгүйтэж байгаа бололтой. Допингийн шинжилгээний хариу нь муу гарсан нөгөө хоёр бөх өөрийн биеэр Солонгост очиж хоёр дахь буюу “Б” шинжилгээгээ өгнө. Үүгээр ямар хариу гарахаас бүх юм шалтгаална. Олон тэгш ой тохиосон наадмын барилдаан бас найраагүй болно гэж юу байхав. Улсын начны найрааны ханш 250 сая төгрөгт хүрсэн гэнэ. Үүнийг Р.Нямдорж хүлээн зөвшөөрч байна. Тэрээр “Олны үг ортой” гэлээ. Энэ нь түүний хувьд “Тиймээ, ханш ийм хэмжээнд хүрсэн байна” гэж хэлснээс ялгаа юу байхав дээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )