Японы мэргэжлийн сумод 20 дахь түрүүгээ авах гэж байгаа ёкозүна Хакухогийн тухай Японы Эн Эйч Кэй телевиз тусгай нэвтрүүлэг хийхээр болжээ. Хакухогийн амьдрал, замналын тухай өгүүлэх уг нэвтрүүлгийг дэлхий нийтэд танилцуулах нь нэр хүнд нь унаж байгаа сумо бөхийг гадаад орнуудад сурталчлах сайхан боломж болох болно хэмээн Хакугогийн багш Миягино ояката сэтгүүлчдэд ярьсан байна. Зураг авалт энэ сарын 18-наас эхэлсэн бөгөөд дэлхийн 120 оронд цацахаар төлөвлөөд байгаа юм байна. Нэвтрүүлгийг есдүгээр сарын 10-наас эхлэн цувралаар гаргах ажээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )