1964 оны луу жилтэй хүчтэнгүүд гэж нэгэн бөхийн үе гарч ирсэн. Тэр луутай цуутнуудын нэг болох биеэр жижиг ч бэлчээр дэндүү томтой, үзэгч түмний хайрыг татсан “Том харцага” гэхээр хэний тухай дурсаж байгааг уншигч та лав мэдсэн байх.
Тиймээ. Энэ эрхэм хүн бол 1990 оны Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн анхны даншиг их наадамд оролцож хөнгөн жингийн бөх гэгдэх дөрвөн мөчиндөө жигд бяртай шагай шиг жижигхэн бор хүү тэрбээр уран хурц барилдаанаар учраа бөхөө дарааллан орхисоор 5-ын даваанд м.у.з Долгорсүрэнг, 6-ын даваанд м.у.з Амгаа нарыг давж Монгол улсын өсөх идэр начин буюу бөхийн одоогийн шинэчилсэн дүрмээр монгол улсын харцага хэмээх эрхэм цолыг хутга, морь хоёр жижигддэггүйтэй адил хурсан түмнийгээ гайхуулж бахдуулан гуйж биш гуядаж авч билээ.
Жижиг биендээ баймгүй хүч тэнхээтэй энэ гайхамшигт бөх бол Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат дархан аварга Цэрэнтогтохын унаган нутгийн хүү, Монгол улсын гавьяат жүжигчин аймгийн заан Түвшинжаргалын төрсөн дүү, Чогжмүнсэлийн Даваадорж байлаа.
Энэ ховорхон хүчтэн маань бөхөд хайртай зон олныхоо дундаас арай л эрт одсон ч түүний гайхамшигт барилдаан, бүтээсэн амжилт, алдрынх нь зам эдүгээ ард түмнийх нь дунд тодоос тод дурайсаар байнаа.
Тэр л 90-ээд оны ороо бусгаа цагт... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )